Арьсаа зөв цэвэрлэх дараалал.

2016-05-04,
рьсаа хэрхэн зөв арчлах вэ? POSTED ON AUGUST 27, 2014 BY GUMIHOYUKI 21 Сайн байцгаана уу? Хөөрхөн гүнжүүд минь. Хичээл эхлэх гээд бүгд завгүй байгаа ч гэсэн өнөөдрийн мэдээллийг зав гаргаад заавал уншаарай. Учир нь арьсны төрөл болон түүнд тохирсон цэвэрлэгээ болон арчилгааны талаар оруулахаар бэлдлээ. Hope you like it ^^ Эхлээд мэдээж арьсны гэж юу болох, мөн ямар ямар төрөл байдаг талаар тайлбарлана. Дараа нь арьсаа цэвэрлэх болон арчлах дараалал, арьсны онцлог болгонд тохирох цэвэрлэгээ болон арчилгааны бүтээгдэхүүнүүдийг танилцуулна Анхааруулга!!!!! – Доорх дугаарт багтсан бүтээгдэхүүнүүдийн зураг нь зөвхөн жишээ болгон бэлдсэн зураг бөгөөд өөрсдийн хэрэглэдэг гоо сайханы брэндээс тохирох бүтээгдэхүүнээ худалдан аваарай Арьс гэж юу вэ? Арьс бол хоёр метр квадрат талбай бүхий хүний биеийг хучиж байдаг хамгийн том эрхтэн юм. Арьс нь дотор эрхтний толь бөгөөд цаг үргэлж өөрчлөгдөн солигдож байдаг мэдрэхүйн гайхалтай эрхтэн юм. Арьсны бүтэц Арьс нь – Эпидермис – epidermis – нөхөн сэргээгддэг өнгөн давхрага буюу эвэрлэг давхрага – Дермис – dermis – гүн давхрага буюу урвал явагдаж байдаг жинхэнэ арьс, өөхөн эсэнцэр – Subcutaneous tissue – өөхөн давхрага гэсэн гурван давхрагаас бүрдэнэ.   Арьсны хэв шинж буюу төрөл Ердийн арьс: Харахад өнгөлөг, нүх сүвгүй, өөрийгөө хамгаалах чадвартай, эрүүл арьс Хуурай арьс: Нүх сүв нь үл мэдэгдэм, угаасны дараа таталддаг, үрчлээс үүсэх хандлагатай, сэвхтэмтгий, толигордуу арьс Тослог арьс: Нүх сүв нь тэлсэн, тосон гялгар үүссэн, заримдаа хар батга гэх мэт үрэвсэл гарсан, зузаан Холимог арьс: Ихэвчлэн дух, хамар, эрүүгээрээ тослогтсон, нүхжилттэй, батга гарамтгай. Бусад хэсгээрээ хуурайшсан, эсвэл ердийн хэв шинжтэй. Эмзэг мэдрэмтгий арьс: Гадны таагүй нөлөөнд амархан цочирч улайлт өгдөг, хорсдог, харшимтгай, арьсны зарим хэсгээр хялгасан судас тэлсэн, үрэвссэн Мөн хүний арьсны нэг том онцлог бол нүдний эргэн тойронд тосний булчирхай байдаггүй бөгөөөд үүнээс болж нүдний үрчлээ, уутанцар амархан үүсч эхэлдэг . Тиймээс нүдний арчилгаа тусгайчлан хийгддэг юм. Нүдний арьсыг нүдэнд зориулсан тусгай тосоор өглөө орой бүр тослож тэжээлээр баялаг байлгаснаар та нүдний үрялээнээс урьдчилан сэргийлж болно. Арьс арчлах үе шат1. ЦэвэрлэхСүүн шингэн буюу Cleansing milk Цэвэрлэгч хэрэглэхээр л хуурайших гээд байдаг эмзэг, хуурай арьсанд чинь харин сүүн шингэн тохирно. Учир нь сүүн шингэний зөөлөн бүтэц нь арьсыг тайвшруулахын хажуугаар гаднах чийгийг нь огтхон ч арилгадаггүй.   Тосон цэвэрлэгч буюу Cleansing oil Зузаан будалт хийдэг хүмүүст, мөн тоник нэг их хэрэглэдэггүй хүмүүст зориулан тосон цэвэрлэгчийг зохион бүтээжээ. Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн их хэрэглэдэг бол хамгийн сайн цэвэрлэгээний 4:2:4-ийн зарчмыг сайн тогтоогоод аваарай. Энэ нь гаднаас орж ирээд хамгийн эхэлж 4 минут тосон цэвэрлэгчээр угаагаад, дараа нь 2 минут хөөсөн цэвэрлэгч хэрэглэж, хамгийн сүүлд 4 минут усаар зайлах хэрэгтэй. Хөөсөн цэвэрлэгч буюу Cleansing foam Хөөсөн цэвэрлэгч нь арьсны гадар хэсгийн тос болон бохирдлыг маш сайн цэвэрлэдэг. Нэг сул тал нь бага зэрэг хуурайшуулах хандлагатай. Тиймээс тослог, батгатай арьстай хүмүүст хөөсөн цэвэрлэгч их таалагддаг. Холимог арьстай хүмүүст зөөлөн, органик найрлагатай хөөсөн цэвэрлэгч хамгийн ихээр тохирно. Гелэн цэвэрлэгч буюу 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax